Wednesday, November 28, 2007

АМЬДРАЛЫГ ЯАЖ ХАРНА АМЬДРАЛ ТИЙМ Л БАЙДАГ

Үл тасрах бодлууд…Бодлын утас үл тасрана. Үл тасрах тэр утаснууд хэдэн мянган мянган, хэдэн тэрбум бодлууд. Бодлоо үл гүйцнэ. Хөөх тусам улам олон жим болно. Хүн төгөлдөржих гэж л аливааг боддог, эрэгцүүлдэг. Бодлоо хэрэгжүүл гэж бидэнд эрэгцүүлэх боломжууд, бас гар, хурууг бодлын багаж болгожээ.

Хүсэхэд хясдаг ажээ, хясахад хүсэл хэзээ ч үл зогсоно. Үүний ачаар бид зоригтой, зорилготой бас омголон амьдардаг. Хясал байгаагүй бол хүсэл гээч үгүй ажээ. “ХҮЧтэй бие хҮн” гэсэн ойлголтыг анх сонсоод биеэр маань нэг л сайхан мэдрэмж төрөх шиг болсноо нуух юун. Гэхдээ энэ үг биеийн хүчийг бус ухааны хүчийг, оюуны хүчийг бас тархины хүч гэсэн үгтэй утга дүймээр санагдана. Нэг л мэдэхэд нэгэн жил ард өнгөрч, нэг л мэдэхэд хэдэн арваараа он цаг солигдоно тэдгээр агшинуудад ХҮЧТЭЙ ХҮМҮҮС л үл мартагдана.

Хүн болгоны толгойд бусдын түрүүнд байх бусдын хайрыг хүлээх, чин сэтгэлийн магтаал, урамшуулал сонсох, нэр хүндтэй байх гэсэн нуугдмал хэрэгцээ байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр энэ бол бидний үндсэн хэрэгцээ юм. Эхээс төрөөд, газар дэлхийдээ биеэ шингээх хүртэл тэр богинохоон хугацаанд энэ хэрэгцээ хүний сэтгэл санааг эзэмдэн оршдог гэвэл

Та итгэх үү! Амьдралынхаа туршид хүн давтагдсан тоогоор 15.000 орчим хүнд их, бага, сайн, сөргөөр нөлөөлж байдаг. Нийгмийн амьтан нөлөөлөлд хамгийн мэдрэмтгийн хирнээ өөрийгөө нөлөөлөлд орж өөрчлөгдөж байгаагаа анзаардаггүй. ХҮЧТЭЙ ХҮМҮҮС эерэг нөлөөллийг маш хурдан тусгаж, сөрөг нөлөөллийг өөрөөсөө тусгаар байлгаж чаддаг. Тэр ч утгаараа хүмүүст өөрийн сайн нөлөөллийг үзүүлсээр байдаг, тийм хүмүүсийн тоо их байх тусам нийгмийн гэрэл гэгээ улам бүр асдаг. Өөрийн бодлыг, өөрийн зорилгыг зөв тодорхойлоод тархины эд, эс бүхнээ хүчтэй мэдлэг хэзээ ч зогсохгүй сэдлээр дүүргэсэн хүмүүс бидний мэдэх алдартнууд, суутнууд, эрдэмтэн мэргэд болсон байдаг. Бодлын утсаа нэхэн гүйж яваа эрхэм та хурдаа хоёр дахин нэмж, хүчээ гурав дахин өсгөж чадваас өөрийн салбартаа тэргүүлэгч нь байж чаднаа.

Удамшидаг уу? Нийгэмшдэг үү? Үүнтэй зэрэгцэн хэчнээн зүтгэлээ ч би чадахгүй надаас хамаарахгүйгээр удамшил, эцэг эх маань хамаардаг гэж үзэгсэд, хувь заяанд итгэгчид өөрийн ирээдүйг бүдэгрүүлж байдаг. өөртөө итгэлгүй, сонирхолгүй, бүтээлч бус байдаг залууст, хүмүүст гэхээсээ илүү өөртөө хамгийн их уршигтай байдаг. Нүдээ нээгээд инээмсэглэхэд хорвоогийн өнгө сүлжилдэн харагдана. Харин аливааг үгүйсгэдэг, үзсэн болгоноо эсэргүүцдэг, харсан бүгдийг шүүмжилдэг хүмүүс хөгжих бус ухарч байдаг. Хамгийн чухал нь бодлоо хэрэгжүүлэх. Хүн шүүмжилдэг хүн “хүчтэй” байх нь ховор бөгөөд шүүмжлэлт сэтгэлгээгээ бүтээлчээр хялбархан сублимаци хийж болно. Өөрийн хүч бололцоо, зан төлөв, ёс суртахуун, хүмүүстэй харилцах харилцаа удамшилаар дамждаг гэж төсөөлдөг одоо байгаа байдал маань төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаас хамаарна гэдэг хүмүүс псимистүүд /гутранги үзэлтэй/. Тэд усны урсгалаар амьдарч, өөрийн гэсэн шийдвэрийг гаргаж чаддаггүй.

Өглөөнөөс орой хүртэл бид 700 гаруй шийдвэр гаргадаг. Гэтэл өөртөө үл итгээд байвал сэтгэл санаагаараа л /Англи өвчтөн/ хэвтэрийн хүн болно. Өөртөө урамтай ирээдүйдээ итгэлтэйгээр урагшаа бас дээшээ зүтгэ. Өөрөө өөртөө шударга, энгийн ханд. Сөрөг нөлөөллийг бусдаас хамгийн соргог хүлээж авдаг хүмүүс нийгэмд үр ашиггүй үйлдэл ихтэй мөн гаж үйлдлүүдийг ихээр хийж байгааг бидний яг өнөөдрийн цаг үе харуулаад байх шиг. Аливаа үзэгдэл үйл явцаас сайныг нь аваад, саарыг нь хогийн сав руу бодох зүйлгүй шид.

Монгол хүн цаг агаар, шинэ хамт олон, хүмүүсийн харилцаанд бусад үндэстэн, угсаатантай харьцуулахад аливаад дасан зохицохдоо маш хурдан бөгөөд энэ нь оюун ухааны өндөр түвшинтэйг илтгэж байдаг. Ийм учраас шинэ санаа, бүтээлч чадвараа улам бүр өнгө оруулан зүлгэх цаг хаалгыг чинь тогшин буй. Хүн бүрт хязгааргүй их авьяас билэг байгаа, ур чадварт ч байгаа ганцхүү хүслээ хясал бус, хүслээ хөдөлмөр болго.

Friday, November 23, 2007

Би блог нээлээ.

Би блог нээлээ.